ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 511,245,664.8 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 2,556,228,324.74 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 68 компанийн 7,722,518 ширхэг хувьцаа 2,106,148,242.88 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | APU | АПУ | 364,072 | 631,453,137.00 |
2 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 690,090 | 442,058,758.84 |
3 | MFC | МОНОС ХҮНС | 3,198,550 | 432,277,704.29 |
4 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 1,649,000 | 201,050,198.41 |
5 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 17,701 | 136,246,720.00 |
6 | MFG | МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ | 106,106 | 102,690,522.45 |
7 | CUMN | CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС | 427,970 | 82,348,643.81 |
8 | GOV | ГОВЬ | 253,829 | 74,712,677.25 |
9 | ERDN | ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН | 67,273 | 60,236,638.20 |
10 | HRM | ГЕРМЕС ЦЕНТР | 435,637 | 53,149,012.78 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | MIBG | Мандал Капитал Маркетс ҮЦК | 2,061,678 | 1,075,215,609 |
2 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 2,421,446 | 821,661,003 |
3 | BDSC | БиДиСек ХК | 1,796,744 | 654,452,088 |
4 | GLMT | Голомт Капитал ХХК | 3,369,425 | 549,632,389 |
5 | MNET | Ард секюритиз ХХК | 1,023,598 | 545,719,805 |
6 | ZGB | Таван Богд Капитал ХХК | 2,820,173 | 441,567,244 |
7 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 793,556 | 207,451,024 |
8 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 394,855 | 105,795,151 |
9 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 209,546 | 97,301,561 |
10 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 291,209 | 70,635,217 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Бүгдийг нь биелүүлэх эсвэл үл биелүүлэх /AON/ дуудлага арилжаа:
2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүгдийг нь биелүүлэх эсвэл үл биелүүлэх /AON/ дуудлага арилжаагаар "Түмэн шувуут" ХК-ийн нэг бүрийн 640 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 390,630 ширхэг хувьцааг нийт 250,003,200 төгрөгөөр арилжаалсан байна.
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 783 ширхэг бондыг нийт 78,088,850 төгрөгөөр арилжаалав.
Д/д | Өдөр | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | 2022.01.24-2022.01.28 | LNBD-BD-02/07/23-C0014-14 | 488 | 48,604,800 | 99,600 | 99,600 |
LNDA-BD-02/12/23-C0024-14 | 195 | 19,498,050 | 99,990 | 99,990 | ||
MNPY-BD-16/11/22-C0023-14 | 100 | 9,986,000 | 99,860 | 99,860 | ||
НИЙТ | 783 | 78,088,850 | ||||
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 215,576 ширхэг нэгж эрхийг 121,988,031.86 төгрөгөөр арилжаалав.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MFG | Мандал ирээдүйн өсөлт | 106,106 | 102,690,522 |
2 | XOC | Үндэсний хувьчлалын сан | 109,470 | 19,297,509 |
2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,792,706,143,426.23 төгрөг болсон бол ТОП-20 индекс 41,529.94 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.92 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ