ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 903,986,358.23 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 4,519,931,791.17 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 74 компанийн 6,559,236 ширхэг хувьцаа 3,241,824,123.62 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | APU | АПУ | 712,121 | 1,153,876,306 |
2 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 784,410 | 417,390,033 |
3 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 34,842 | 317,130,015 |
4 | TNGR | ТЭНГЭРЛЭГ МЕДИА ГРУПП | 11,105 | 200,247,670 |
5 | MFG | МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ | 191,523 | 182,312,701 |
6 | CUMN | CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС | 789,657 | 162,570,006 |
7 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР | 44,237 | 132,803,339 |
8 | GOV | ГОВЬ | 382,427 | 124,660,291 |
9 | BUN | БУЛГАН УНДРАГА | 691 | 116,242,300 |
10 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 1,145,581 | 111,916,152 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | ZGB | Таван Богд Капитал ХХК | 13,516,495 | 2,068,848,473 |
2 | MNET | Ард секюритиз ХХК | 1,868,201 | 1,802,298,716 |
3 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 2,747,617 | 1,084,070,724 |
4 | GNDX | Гендекс ХХК | 582,872 | 860,686,867 |
5 | GLMT | Голомт Капитал ХХК | 2,219,304 | 702,763,264 |
6 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 1,702,356 | 510,960,640 |
7 | BDSC | БиДиСек ХК | 735,843 | 461,902,791 |
8 | MIBG | Мандал Капитал Маркетс ҮЦК | 370,247 | 270,698,318 |
9 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 1,016,073 | 265,894,059 |
10 | STIN | Стандарт инвестмент ХХК | 317,660 | 137,664,163 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа:
2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд багцын арилжаагаар "Бодь даатгал" ХК-ийн 6,666,667 ширхэг хувьцааг 1,000,000,050 төгрөгөөр арилжаалав.
Д/д | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжсан ширхэг | Үнийн дүн |
1 | 2021.12.07 | BODI | Бодь Даатгал ХК | 150.00 | 6,666,667.00 | 1,000,000,050.00 |
Нийт | 6,666,667.00 | 1,000,000,050.00 | ||||
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ам.долларын 257 ширхэг бондыг нийт 25,700 ам.доллар буюу 73,207,735 төгрөгөөр арилжаалав.
Д/д | Өдөр | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | 2021.12.06 | ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | 257 | 73,207,735 | 284,855 | 284,855 |
НИЙТ | 257 | 73,207,735 | ||||
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 304,545 ширхэг нэгж эрхийг 204,899,882.55 төгрөгөөр арилжаалав.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MFG | Мандал ирээдүйн өсөлт | 191,523 | 182,312,701 |
2 | XOC | Үндэсний хувьчлалын сан | 113,022 | 22,587,181 |
2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,489,605,041,375.60 төгрөг болсон бол ТОП-20 индекс 41,252.85 нэгж болж өмнөх долоо хоногоос 5.23 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ