ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 3,243,816,248 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 10 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 16,219,081,244.14 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа:
"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь 17,484,662 ширхэг нэмэлт хувьцаа гаргаж, 14,249,999,530 төгрөгийн арилжаа хийгдлээ.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 70 компанийн 4,814,031 ширхэг хувьцаа 1,136,429,142.28 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | TNGR | Тэнгэрлиг медиа групп ХК | 168,294 | 500,001,474.00 |
2 | APU | АПУ ХК | 147,563 | 202,723,678 |
3 | AARD | Ард санхүүгийн нэгдэл ХК | 18,483 | 180,829,990 |
4 | MFG | Мандал Ирээдүйн Өсөлт ХХХОС | 153,005 | 152,924,801 |
5 | TUM | Түмэн шувуут ХК | 307,765 | 110,667,974 |
6 | ERDN | Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн | 109,329 | 98,874,209 |
7 | ADB | Ард кредит ББСБ ХК | 465,149 | 96,992,082 |
8 | MNDL | Мандал даатгал ХК | 914,600 | 91,368,192 |
9 | GOV | Говь ХК | 246,421 | 79,251,542 |
10 | AMT | Эрдэнэс сольюшинс ХК | 722,361 | 59,152,032 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ҮЦК ХХК | 2,140,339 | 1,699,637,147.44 |
2 | TTOL | Апекс Капитал ҮЦК ХХК | 1,564,411 | 427,429,064.05 |
3 | MIBG | Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК | 347,759 | 278,055,086.33 |
4 | TDB | Ти Ди Би Капитал ҮЦК ХХК | 902,990 | 213,323,334.28 |
5 | BUMB | Бумбат-Алтай ҮЦК ХХК | 674,552 | 194,856,412.52 |
6 | GLMT | Голомт Капитал ҮЦК ХХК | 879,719 | 182,697,155.68 |
7 | GATR | Гацуурт трейд ҮЦК ХХК | 1,436,261 | 117,736,513.50 |
8 | BDSC | БиДиСек ҮЦК ХК | 334,362 | 110,102,125.77 |
9 | ARD | Өлзий энд КО капитал ҮЦК ХХК | 460,044 | 105,188,695.02 |
10 | STIN | Стандарт инвестмент ҮЦК ХХК | 229,446 | 74,351,015.71 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа:
2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд багцын арилжаагаар "Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн 168,293 ширхэг хувьцааг 499,998,503 төгрөгөөр арилжаалав.
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 525 ширхэг бондыг 129,473,276 төгрөгөөр арилжаалав.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
Мөн "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 237,168 ширхэг нэгж эрхийг 50,255,991.61 төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 453,005 ширхэг нэгж эрхийг 152,924,801 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
2021 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 4,856,529,201,461.97 төгрөг болсон бол ТОП-20 индекс 40,085.39 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ