ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 430,238,917.73 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 10 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 2,151,194,586.73 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 60 компанийн 9,779,466 ширхэг хувьцаа 1,746,941,407.87 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 34,633 | 346,935,580 |
2 | APU | АПУ | 223,591 | 303,724,297 |
3 | MFG | Мандал Ирээдүйн Өсөлт | 221,695 | 225,159,051 |
4 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 4,406,918 | 198,165,946 |
5 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 351,422 | 126,157,418 |
6 | GOV | ГОВЬ | 341,647 | 110,581,895 |
7 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 1,097,657 | 110,377,245 |
8 | INV | Инвескор ББСБ | 26,307 | 86,379,270 |
9 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 379,112 | 84,844,342 |
10 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 332,142 | 76,339,046 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ХХК | 2,013,907 | 993,363,437.40 |
2 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 2,696,215 | 764,883,607.43 |
3 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 623,107 | 334,252,099.93 |
4 | GLMT | Голомт Капитал ХХК | 1,216,481 | 258,220,769.86 |
5 | MIBG | Мандал Капитал Маркетс ҮЦК | 348,048 | 249,927,435.54 |
6 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 795,347 | 235,600,246.01 |
7 | RISM | Райнос инвестмент ҮЦК ХХК | 4,024,687 | 224,071,716.23 |
8 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 3,899,700 | 203,248,161.14 |
9 | BDSC | БиДиСек ХК | 1,833,164 | 192,499,584.32 |
10 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 505,256 | 146,715,782.25 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 334 ширхэг бондыг 33,397,300 төгрөгөөр, долларын 215 ширхэг бондыг 21,291 ам.доллараар арилжаалжээ.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
Мөн "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 379,112 ширхэг нэгж эрхийг 84,844,341.86 төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 221,695 ширхэг нэгж эрхийг 225,159,051 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 4,746,922,309,323.64 төгрөг болсон бол ТОП-20 индекс 39,953.43 нэгж болж өмнөх долоо хоногоос 5.58 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ