ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 5,386,094,399.11 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 26,930,471,995.59 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 74 компанийн 4,721,219 ширхэг хувьцаа 1,813,409,149.5 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | APU | АПУ | 249,791 | 351,556,602 |
2 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 29,407 | 312,005,400 |
3 | GOV | ГОВЬ | 849,819 | 278,669,967 |
4 | BUN | БУЛГАН УНДРАГА | 1,023 | 150,733,000 |
5 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 269,334 | 98,475,450 |
6 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 735,016 | 78,363,323 |
7 | MFG | Мандал Ирээдүйн Өсөлт | 69,295 | 75,257,303 |
8 | ERDN | ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК | 74,708 | 68,600,551 |
9 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 6,964 | 55,721,505 |
10 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР | 12,909 | 54,157,892 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 5,204,169 | 49,945,554,650 |
2 | MNET | Ард секюритиз ХХК | 1,531,879 | 1,136,910,410 |
3 | BDSC | БиДиСек ХК | 1,327,587 | 520,945,383 |
4 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 1,315,886 | 457,666,084 |
5 | STIN | Стандарт инвестмент ХХК | 825,682 | 365,083,376 |
6 | ZGB | Таван Богд Капитал ХХК | 555,341 | 191,030,426 |
7 | GLMT | Голомт Капитал ХХК | 1,022,383 | 182,493,833 |
8 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 521,595 | 147,777,402 |
9 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 344,023 | 133,152,126 |
10 | GNDX | Гендекс ХХК | 67,420 | 94,933,252 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа:
Энэ долоо хоногт 2,068,980 ширхэг компанийн багцыг нийт 24,827,760,000 төгрөгөөр арилжаалжээ.
№ | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжигдсан ширхэг | Үнийн дүн |
1 | 2021.09.27 | MIK | МИК ХОЛДИНГ | 12,000.00 | 2,068,980.00 | 24,827,760,000.00 |
Нийт | 2,068,980.00 | 24,827,760,000.00 | ||||
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 92 ширхэг бондыг 9,183,500 төгрөгөөр, долларын 545 ширхэг бондыг 54,500 ам.доллараар арилжаалжээ.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
Мөн "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 203,881 ширхэг нэгж эрхийг 49,608,796 төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 69,295 ширхэг нэгж эрхийг 75,257,303 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 4,930,160,459,592.11 төгрөг болсон бол ТОП-20 индекс 42,313.24 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.66 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ