ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 519,007,157.45 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 2,595,035,787.25 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 61 компанийн 4,865,124 ширхэг хувьцаа 1,603,848,544.19 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | APU | АПУ | 314,014 | 436,498,964 |
2 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 33,707 | 365,659,110 |
3 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 984,499 | 243,202,485 |
4 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 1,334,699 | 147,160,378 |
5 | GOV | ГОВЬ | 347,264 | 117,384,006 |
6 | MFC | МОНОС ХҮНС | 1,129,821 | 94,942,192 |
7 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 242,236 | 91,654,365 |
8 | MFG | Мандал Ирээдүйн Өсөлт | 80,993 | 91,442,227 |
9 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 6,885 | 55,170,265 |
10 | AZH | АЛТАЙН ЗАМ | 1,000 | 48,101,900 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | MIBG | Мандал Капитал Маркетс ҮЦК | 1,467,461 | 1,414,492,861 |
2 | MNET | Ард секюритиз ХХК | 3,077,615 | 1,405,188,077 |
3 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 2,281,224 | 541,109,896 |
4 | BDSC | БиДиСек ХК | 644,117 | 297,500,487 |
5 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 584,334 | 239,814,556 |
6 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 708,016 | 205,840,028 |
7 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 1,211,842 | 184,795,016 |
8 | GLMT | Голомт Капитал ХХК | 1,150,157 | 184,059,749 |
9 | STIN | Стандарт инвестмент ХХК | 497,109 | 132,655,736 |
10 | RISM | Райнос инвестмент ҮЦК ХХК | 51,961 | 71,776,159 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа:
Энэ долоо хоногт 551,085 ширхэг компанийн багцыг нийт 606,193,500 төгрөгөөр арилжаалжээ.
№ | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжигдсан ширхэг | Үнийн дүн |
1 | 2021.09.20 | APU | АПУ | 1,100.00 | 551,085.00 | 606,193,500.00 |
Нийт | 551,085.00 | 606,193,500.00 | ||||
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 134 ширхэг бондыг 13,398,000 төгрөгөөр, долларын 130 ширхэг бондыг 12,970 ам.доллараар арилжаалжээ.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
Мөн "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 984,499 ширхэг нэгж эрхийг 243,202,485 төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 80,993 ширхэг нэгж эрхийг 91,442,227 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 4,983,352,221,432.99 төгрөг болсон бол ТОП-20 индекс 43,470.41 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.76 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ