MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-08-22

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 10,979,095,528.52 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 54,895,477,644.16 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 61 компанийн 5,086,403 ширхэг хувьцаа 1,187,295,580.46 төгрөгөөр арилжаалагдсан байна.

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

APU

АПУ

206,403

254,321,118

2

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

2,220,192

207,711,655

3

MMX

МАХИМПЕКС

43,760

131,285,373

4

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

14,137

97,444,875

5

UID

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

22,001

73,640,647

6

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

371,144

71,564,554

7

XOC

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН

262,041

53,610,936

8

GOV

ГОВЬ

190,090

49,294,205

9

TUM

ТҮМЭН ШУВУУТ

179,063

48,006,088

10

AIC

АРД ДААТГАЛ ХК

27,366

34,204,952

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

2,298,858

693,365,460

2

BDSC

БиДиСек ХК

1,220,630

355,578,276

3

TTOL

Апекс Капитал ҮЦК

1,057,647

228,229,036

4

TDB

Ти Ди Би Капитал ХХК

592,010

179,230,896

5

ARGB

Аргай бэст ХХК

45,431

130,531,088

6

GLMT

Голомт Капитал ХХК

608,080

125,321,206

7

ARD

Өлзий энд КО капитал ХХК

939,893

119,808,529

8

MIBG

Мандал Капитал Маркетс ҮЦК

1,202,851

116,680,528

9

STIN

Стандарт инвестмент ХХК

286,676

98,233,737

10

NOVL

Новел инвестмент ХХК

25,103

81,467,857

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

Анхдагч зах зээлийн арилжаа:

"Инвескор Бонд"-ын 2-р транчийн анхдагч зах зээлийн арилжаагаар 60,000 ширхэг 6,000,000,000 төгрөгийн бондын татан төвлөрүүлэлтийг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2016 оны 8-дугаар сарын 16-ны өдрийн 1/2764 тоот албан бичигээр амжилттай болсонд тооцсон тул тайлант хугацаанд оруулж тооцлоо.

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЕТТ төгрөгийн 12 ширхэг бондыг 1,170,160 төгрөгөөр, долларын 500 ширхэг бондыг 50,000 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Анхдагч зах зээлийн арилжаа:

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Мандал Ирээдүйн Өсөлт” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжаагаар 47,500,000 ширхэг нэгж эрхийн 47,500,000,000 төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

Мөн "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 271,251 ширхэг нэгж эрх хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 63,952,903.7 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 4,229,282,588,374.55 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33,341.39 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.13 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ