ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 2,576,240,199.67 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 12,881,200,998.35 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 52 компанийн 3,017,601 ширхэг хувьцаа 1,121,520,933.2 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 53,706 | 487,268,305 |
2 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 691,591 | 167,426,067 |
3 | APU | АПУ | 162,776 | 127,028,012 |
4 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 54,601 | 77,000,904 |
5 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 1,025,659 | 74,814,295 |
6 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 210,729 | 55,537,845 |
7 | GOV | ГОВЬ | 140,969 | 35,000,115 |
8 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 111,875 | 24,084,825 |
9 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР | 10,521 | 21,277,889 |
10 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 2,390 | 16,533,615 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | GLMT | Голомт Капитал ХХК | 7,484,542 | 1,501,079,688 |
2 | MNET | Ард секюритиз ХХК | 2,026,390 | 1,191,045,790 |
3 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 757,164 | 335,123,250 |
4 | BDSC | БиДиСек ХК | 475,326 | 115,564,469 |
5 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 721,015 | 113,136,836 |
6 | STIN | Стандарт инвестмент ХХК | 274,998 | 89,798,832 |
7 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 608,134 | 80,941,334 |
8 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 432,402 | 80,120,101 |
9 | NSEC | Нэйшнл сэкюритис ХХК | 48,832 | 47,309,478 |
10 | RISM | Райнос инвестмент ҮЦК ХХК | 179,286 | 42,246,695 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа:
Энэ долоо хоногт 3,419,109 ширхэг компанийн багцыг нийт 683,821,800 төгрөгөөр арилжаалжээ.
№ | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжигдсан ширхэг | Үнийн дүн |
1 | 2021.07.01 | TUM | Түмэн шувуут | 200.00 | 3,419,109 | 683,821,800.00 |
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЕТТ төгрөгийн 110,004 ширхэг бондыг 11,000,377,000 төгрөгөөр, ЕТТ долларын 70 ширхэг бондыг 7,000 ам.доллараар арилжаалсан байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 210,729 ширхэг нэгж эрхийг нийт 55,537,845.15 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,775,603,827,395.83 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33,320.99 нэгж болж өмнөх долоо хоногоос 3.25 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ