MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-06-28

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 1,905,646,885.11 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 9,528,234,425.58 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 59 компанийн 2,591,769 ширхэг хувьцаа 1,338,903,361.23 төгрөгөөр арилжаалагдсан байна.

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

855,640

39,054,949.14

2

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

54,925

500,221,780.00

3

BUN

БУЛГАН УНДРАГА

2,331

386,548,000.00

4

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

448,518

96,650,627.02

5

XOC

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН

372,057

87,102,041.55

6

APU

АПУ

111,399

82,822,607.35

7

ETTD

ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ БОНД

276

78,636,540.00

8

AIC

АРД ДААТГАЛ ХК

51,633

59,518,599.00

9

GOV

ГОВЬ

114,489

27,272,193.75

10

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

340,779

23,756,004.03

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

1,793,118

1,938,932,017.73

2

BUMB

Бумбат-Алтай ХХК

1,227,249

240,736,321.69

3

STIN

Стандарт инвестмент ХХК

266,873

138,252,783.33

4

BDSC

БиДиСек ХК

489,521

134,367,266.45

5

TTOL

Апекс Капитал ҮЦК

1,307,586

100,232,910.86

6

TDB

Ти Ди Би Капитал ХХК

361,183

64,876,228.89

7

NSEC

Нэйшнл сэкюритис ХХК

85,594

62,214,598.96

8

RISM

Райнос инвестмент ҮЦК ХХК

762,973

45,872,850.68

9

GLMT

Голомт Капитал ХХК

213,781

43,753,455.33

10

ARD

Өлзий энд КО капитал ХХК

215,363

38,930,037.10

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

Анхдагч зах зээлийн арилжаа:

"Инвескор ББСБ" ХК-ийн гаргасан "Инвескор Бонд" төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 6-р сарын 14-нөөс 2021 оны 6-р сарын 16-ны өдрийн хооронд явагдаж, 14,038,700,000 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгдсэн байна.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд стратегийн 11 хөрөнгө оруулагчаас 3,723,700,000 төгрөгийн үнийн дүн бүхий 11 захиалга, олон нийт буюу 61 хөрөнгө оруулагчаас 10,315,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 61 захиалга, нийт 14,038,700,000 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 72 захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 75.5%-аар давсан дүн боллоо.

Үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг 100 хувь биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг 39.4 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар болсон байна.

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

GLMT

Голомт капитал

38,202

3,820,200,000.00

2

INVC

Инвескор капитал

24,008

2,400,800,000.00

3

ZGB

Зэт жи би

9,134

913,400,000.00

4

TDB

Ти Ди Би капитал

3,977

397,700,000.00

5

MIBG

Эм Ай Би Жи

2,100

210,000,000.00

6

RISM

Райнос Инвестмент

705

70,500,000.00

7

MNET

Ард секьюритиз

596

59,600,000.00

8

BDSC

Би Ди Сек

422

42,200,000.00

9

STIN

Стандарт инвестмент

266

26,600,000.00

10

BZIN

Мирэ эссэт секьюритиз Монгол

258

25,800,000.00

11

ARGB

Аргай бэст

140

14,000,000.00

12

ARD

Өлзий энд Ко капитал

139

13,900,000.00

13

MERG

Мэргэн санаа

35

3,500,000.00

14

TTOL

Апекс капитал

10

1,000,000.00

15

GDSC

Гүүдсек

8

800,000.00

Нийт

80,000

8,000,000,000

2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЕТТ төгрөгийн 2 ширхэг бондыг 200,000төгрөгөөр, ЕТТ долларын 276 ширхэг бондыг 27,600 ам.доллараар арилжаалсан байна.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 372,057 ширхэг нэгж эрхийг нийт 87,102,041.55 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,728,889,151,406.72 төгрөг болсон бол ТОП-20 индекс 32271.85 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ