ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 340,640,026.90 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,703,200,134.51 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 66 компанийн 3,572,998 ширхэг хувьцаа 1,566,175,432.98 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 77,298 | 738,767,615 |
2 | BUN | БУЛГАН УНДРАГА | 1,474 | 312,595,400 |
3 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 481,871 | 100,305,146 |
4 | APU | АПУ | 121,776 | 86,894,472 |
5 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 355,864 | 76,487,092 |
6 | ETTD | ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | 210 | 59,837,610 |
7 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 823,386 | 37,857,915 |
8 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 507,853 | 35,392,907 |
9 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 30,016 | 34,031,959 |
10 | BODI | Бодь Даатгал ХК | 269,699 | 32,845,412 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ХХК | 2,129,968 | 2,216,853,123 |
2 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 1,103,235 | 297,864,846 |
3 | BDSC | БиДиСек ХК | 1,339,497 | 170,952,226 |
4 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 634,994 | 117,257,382 |
5 | GLMT | Голомт Капитал ХХК | 468,609 | 98,932,612 |
6 | STIN | Стандарт инвестмент ХХК | 390,623 | 73,866,121 |
7 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 342,037 | 69,176,482 |
8 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 353,007 | 50,897,578 |
9 | NSEC | Нэйшнл сэкюритис ХХК | 30,200 | 43,177,577 |
10 | RISM | Райнос инвестмент ҮЦК ХХК | 613,647 | 37,865,499 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЕТТ төгрөгийн 7 ширхэг бондыг 700,000 төгрөгөөр, ЕТТ долларын 210 ширхэг бондыг 21,000 ам.доллараар арилжаалсан байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 355,864 ширхэг нэгж эрхийг нийт 76,487,091.53 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,636,560,549,994.21 төгрөг болсон бол ТОП-20 индекс 31,909.18 нэгж болж өмнөх долоо хоногоос 4.86 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ