MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-06-11

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 491,978,674.91 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,967,914,699.65 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 47 компанийн 10,118,581 ширхэг хувьцаа 1,537,821,261.51 төгрөгөөр арилжаалагдсан байна.

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

57,509

586,014,145.00

2

HBO

ХАЙ БИ ОЙЛ

8,268,107

360,538,904.20

3

APU

АПУ

215,907

153,625,610.45

4

BUN

БУЛГАН УНДРАГА

803

119,797,300.00

5

XOC

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН

388,350

97,804,328.14

6

ERDN

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК

80,020

69,763,903.00

7

MNP

МОНГОЛ ШУУДАН ХК

33,586

42,309,439.00

8

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

166,488

41,228,355.10

9

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

412,561

29,058,667.07

10

ITLS

АЙТҮҮЛС

222,637

24,129,182.94

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

1,595,094

1,695,575,094

2

GLMT

Голомт Капитал ХХК

3,627,364

928,634,235

3

ARD

Өлзий энд КО капитал ХХК

8,838,106

437,161,694

4

BDSC

БиДиСек ХК

8,479,310

431,251,801

5

BUMB

Бумбат-Алтай ХХК

263,510

109,570,912

6

TDB

Ти Ди Би Капитал ХХК

590,408

94,277,192

7

STIN

Стандарт инвестмент ХХК

281,365

55,103,254

8

TTOL

Апекс Капитал ҮЦК

181,835

44,015,844

9

NSEC

Нэйшнл сэкюритис ХХК

30,658

24,712,919

10

MSDQ

Масдак ХХК

2,298

20,841,000

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 21/17 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК нь 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 06 сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 сарын 11-ний өдрийн хооронд нийт 114,555 ширхэг хувьцааг худалдан авч халаасаллаа.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЕТТ төгрөгийн 3 ширхэг бондыг 302,000 төгрөгөөр арилжаалсан байна.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 388,350 ширхэг нэгж эрхийг нийт 97,804,328.14 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,708,483,357,525.32 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33,539.75 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.55 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ