ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 1,411,306,994.41 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 7,056,534,972.05 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 59 компанийн 9,119,345 ширхэг хувьцаа 5,469,260,304.15 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 281,636 | 3,380,044,090 |
2 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 5,377,154 | 1,587,274,668 |
3 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 3,274,274 | 1,015,241,370 |
4 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 252,176 | 376,875,133 |
5 | APU | АПУ | 257,635 | 185,925,753 |
6 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 2,182,760 | 107,875,173 |
7 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР | 51,370 | 101,293,101 |
8 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 1,057,879 | 78,712,561 |
9 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 5,406 | 37,072,730 |
10 | GOV | ГОВЬ | 130,398 | 31,236,644 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ХХК | 13,570,238 | 10,661,745,648 |
2 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 3,454,656 | 1,024,132,373 |
3 | BDSC | БиДиСек ХК | 2,243,863 | 456,681,762 |
4 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 1,450,278 | 430,876,962 |
5 | GLMT | Голомт Капитал ХХК | 944,834 | 192,543,981 |
6 | NOVL | Новел инвестмент ХХК | 251,412 | 184,380,461 |
7 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 1,069,128 | 170,610,666 |
8 | STIN | Стандарт инвестмент ХХК | 690,237 | 170,136,829 |
9 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 698,144 | 147,594,347 |
10 | NSEC | Нэйшнл сэкюритис ХХК | 305,439 | 112,926,537 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 21/17 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК нь 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 05 сарын 03-ны өдрөөс 2021 оны 05 сарын 07-ны өдрийн хооронд нийт 1,472,080 ширхэг хувьцааг худалдан авч халаасаллаа.
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд компанийн бондын арилжаа явагдаагүй болно.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,377,154 ширхэг нэгж эрхийг нийт 1,587,274,667.90 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,724,315,392,597.55 төгрөг болсон бол ТОП-20 индекс 37,056.65 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.69 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ