ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 2,701,112,995.38 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 13,505,564,976.92 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 61 компанийн 17,626,012 ширхэг хувьцаа 12,686,939,195.87 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 534,712 | 6,208,635,200 |
2 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 10,250,632 | 3,442,664,140 |
3 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 1,240,195 | 2,143,242,447 |
4 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 1,488,315 | 676,779,596 |
5 | APU | АПУ | 296,906 | 212,938,417 |
6 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 2,216,991 | 162,616,434 |
7 | GOV | ГОВЬ | 427,519 | 101,963,392 |
8 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 319,435 | 67,730,784 |
9 | MNP | МОНГОЛ ШУУДАН ХК | 30,380 | 48,800,507 |
10 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 6,155 | 43,081,830 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ХХК | 26,342,913 | 23,125,728,568 |
2 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 1,381,434 | 525,775,506 |
3 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 1,776,121 | 497,919,564 |
4 | BDSC | БиДиСек ХК | 1,297,041 | 482,824,183 |
5 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 1,457,065 | 429,983,739 |
6 | GLMT | Голомт Капитал ХХК | 1,861,474 | 312,709,560 |
7 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 1,110,971 | 283,355,201 |
8 | STIN | Стандарт инвестмент ХХК | 669,619 | 267,627,072 |
9 | GDSC | Гүүдсек ХХК | 482,713 | 216,204,266 |
10 | NOVL | Новел инвестмент ХХК | 420,411 | 157,893,127 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа:
Энэ долоо хоногт 54,595 ширхэг компанийн багцыг нийт 141,846,185 төгрөгөөр арилжаалжээ.
№ | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжигдсан ширхэг | Үнийн дүн |
1 | 2021.04.20 | HVL | ХӨВСГӨЛ | 2,054 | 48,690 | 100,009,260.00 |
2 | 2021.04.21 | BUN | БУЛГАН УНДРАГА | 7,085 | 5,905 | 41,836,925.00 |
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд компанийн бонд арилжаалагдаагүй болно.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,488,315 ширхэг нэгж эрхийг нийт 676,779,596.05 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,789,973,633,822.68 төгрөг болсон бол ТОП-20 индекс 37,973.05 нэгж болж өмнөх долоо хоногоос 9.94 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ