MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-04-02

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 357,492,715.34 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,787,463,576.74 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 54 компанийн 7,806,080 ширхэг хувьцаа 1,337,678,122.18 төгрөгөөр арилжаалагдсан байна.

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

40,949

413,410,720

2

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

656,727

165,549,871

3

APU

АПУ

204,510

152,061,499

4

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

2,402,249

107,581,535

5

MFC

МОНОС ХҮНС

1,077,092

77,335,217

6

AIC

АРД ДААТГАЛ ХК

50,401

71,231,378

7

XOC

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН

201,530

52,385,461

8

JTB

ЖЕНКО ТУР БЮРО

732,378

51,246,447

9

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

625,380

41,110,462

10

TTL

ТАВАН ТОЛГОЙ

3,839

27,986,730

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

2,875,700

1,279,070,143

2

STIN

Стандарт инвестмент ХХК

37,727,789

942,421,068

3

GLMT

Голомт Капитал ХХК

2,278,054

229,280,807

4

BDSC

БиДиСек ХК

1,439,684

161,182,673

5

TDB

Ти Ди Би Капитал ХХК

939,529

141,987,605

6

TTOL

Апекс Капитал ҮЦК

1,091,537

124,361,790

7

RISM

Райнос инвестмент ҮЦК ХХК

2,639,330

118,090,607

8

BUMB

Бумбат-Алтай ХХК

527,058

104,680,693

9

ARD

Өлзий энд КО капитал ХХК

597,769

100,853,058

10

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

1,543,423

76,104,854

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

"ЛэндМН ББСБ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 12 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын №20/37 тоот тогтоолоор хувьцааг эргүүлэн худалдаж авах үйл ажиллагааг 2020 оны 12 сарын 24-ны өдрөөс 2021 оны 3сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гүйцэтгэнэ хэмээн заасны дагуу өнгөрсөн 7 хоногт 2,136,213 ширхэг хувьцааг олон нийтээс халаасласан ба нийт халаасалсан хувьцааны тоо 37,609,730 ширхэг болсон байна. "ЛэндМН ББСБ" ХК-ийн нийт гаргасан хувьцааны 4.7%-тай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтээс эргүүлэн худалдан авч халаасалсан байна.

Багцын арилжаа:

Энэ долоо хоногт 18,679,245 ширхэг компанийн багцыг нийт 395,999,994 төгрөгөөр арилжаалжээ.

№

Өдөр

Симбол

Үнэт цаасны нэр

Нэгж үнэ

Арилжигдсан ширхэг

Үнийн дүн

1

2021.03.31

MRX

МЕРЕКС

21.20

18,679,245

395,999,994.00

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 14 ширхэг компанийн бондыг нийт 1,400,000 төгрөгөөр арилжаалсан байна.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 201,530 ширхэг нэгж эрхийг нийт 52,385,460.56 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,695,624,678,218.66 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,490.08 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.09 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ