ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 2,170,877,542.61 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10,854,387,713.05 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 68 компанийн 11,949,038 ширхэг хувьцаа 5,748,378,755.65 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 351,563 | 3,319,159,790 |
2 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 5,979,171 | 1,115,250,417 |
3 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 323,456 | 433,746,650 |
4 | APU | АПУ | 335,498 | 248,901,909 |
5 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 1,531,542 | 100,904,656 |
6 | ERDN | ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК | 83,118 | 79,802,807 |
7 | SHG | ШАРЫН ГОЛ | 85,165 | 68,145,509 |
8 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 382,562 | 59,972,957 |
9 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 1,225,748 | 51,202,027 |
10 | BUK | УБ-БҮК | 75,483 | 46,588,924 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ХХК | 12,401,728 | 12,363,884,182 |
2 | STIN | Стандарт инвестмент ХХК | 1,898,386 | 5,417,396,665 |
3 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 1,822,871 | 726,389,134 |
4 | BDSC | БиДиСек ХК | 2,628,291 | 634,723,624 |
5 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 1,160,340 | 406,112,243 |
6 | ARD | Ард капитал групп ХХК | 997,232 | 360,936,585 |
7 | GAUL | Гаүли ХХК | 322,032 | 306,265,605 |
8 | GLMT | Голомт Капитал ХХК | 905,735 | 302,000,938 |
9 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 744,709 | 292,669,767 |
10 | TCHB | Тулгат чандмань баян ХХК | 91,133 | 215,475,529 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
"ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 319,737 ширхэг хувьцаа худалдан авсан бөгөөд 2020 оны 12-р сарын 24-ний өдрөөс 2021 оны 3-р сарын 05-ны өдрийг хүртлэх хугацаанд нийт 33,826,003 ширхэг энгийн хувьцааг худалдан авч халаасласан байна
Багцын арилжаа:
Энэ долоо хоногт 556,004 ширхэг компанийн багцыг нийт 5,004,036,000 төгрөгөөр арилжаалжээ.
№ | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжигдсан ширхэг | Үнийн дүн |
1 | 2021.03.02 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 9,000 | 556,004 | 5,004,036,000.00 |
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 420 ширхэг компанийн бондыг нийт 42,000,000 төгрөгөөр арилжаалсан байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 382,562 ширхэг нэгж эрхийг нийт 59,972,957.40 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,561,728,189,097 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33,152.99 нэгж болж өмнөх долоо хоногоос 1,64 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ