MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-02-07

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 1,396,151,602.37төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 6,980,758,011.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 58 компанийн 24,142,607 ширхэг хувьцаа 6,377,046,937.82 төгрөгөөр арилжаалагдсан байна.

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

1,410,111

4,231,415,284

2

AIC

АРД ДААТГАЛ ХК

1,137,130

989,218,919

3

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

7,437,078

631,798,798

4

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

6,185,706

297,237,173

5

APU

АПУ

166,679

105,495,726

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

20,426,127

11,604,366,556

2

GLMT

Голомт Капитал ХХК

11,817,735

655,180,199

3

BDSC

БиДиСек ХК

11,805,750

368,469,379

4

BUMB

Бумбат-Алтай ХХК

628,513

172,413,120

5

TDB

Ти Ди Би Капитал ХХК

798,649

108,843,058

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Багцын арилжаа:

Энэ долоо хоногт 5,438,600 ширхэг компанийн багцыг нийт 261,052,800 төгрөгөөр арилжаалжээ.

№

Өдөр

Симбол

Үнэт цаасны нэр

Нэгж үнэ

Арилжигдсан ширхэг

Үнийн дүн

1

2021.02.04

MNDL

Мандал даатгал

48.00

5,438,600

261,052,800

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3,180 ширхэг компанийн бондыг нийт 318,926,240 төгрөгөөр арилжаалсан байна.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 144,262 ширхэг нэгж эрхийг нийт 15,652,034.06 төгрөгөөр арилжаалсан байна.

4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЖАА:

Энэ долоо хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаасыг нийт 8,080,000 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,075,756,715,544 төгрөг болсон бол ТОП-20 индекс 22,197.91 нэгж болж өмнөх долоо хоногоос 3.10 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ