ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 531,977,725.04 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 2,659,888,625.20 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 50 компанийн 5,033,863 ширхэг хувьцааг 2,603,950,012.46 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 685,750 | 2,074,086,125 |
2 | APU | АПУ | 117,752 | 72,745,838 |
3 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 696,013 | 57,756,367 |
4 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР | 29,732 | 45,569,078 |
5 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 224,620 | 39,561,862 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ХХК | 2,902,242 | 3,861,646,536 |
2 | BDSC | БиДиСек ХК | 1,061,388 | 306,462,900 |
3 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 425,111 | 251,864,024 |
4 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 900,155 | 147,254,515 |
5 | GLMT | Голомт Капитал ХХК | 1,172,853 | 119,387,327 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
"ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 205,204 ширхэг хувьцаа худалдан авсан бөгөөд 2020 оны 12-р сарын 24-ний өдрөөс 2021 оны 1-р сарын 29-ний өдрийг хүртлэх хугацаанд нийт 33,006,266 ширхэг энгийн хувьцааг худалдан авч халаасласан байна
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 330 ширхэг компанийн бондыг нийт 33,200,000 төгрөгөөр арилжаалсан байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 133,753 ширхэг нэгж эрхийг нийт 14,640,612.74 төгрөгөөр арилжаалсан байна.
4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЖАА:
Энэ долоо хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаасыг нийт 8,098,000 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,004,364,822,754 төгрөг болсон бол ТОП-20 индекс 21,530.23 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.01 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ