ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 1,592,850,085.82 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 7,964,250,429.10 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 53 компанийн 34,489,276 ширхэг хувьцаа 3,850,645,219.10 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BODI | Бодь Даатгал ХК | 8,428,901 | 1,033,297,162 |
2 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 415,731 | 1,007,364,629 |
3 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 6,817,442 | 547,073,789 |
4 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 10,657,028 | 322,038,525 |
5 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 6,323,326 | 279,250,482 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 19,436,164 | 2,869,449,599 |
2 | MNET | Ард секюритиз ХХК | 7,875,841 | 2,473,899,114 |
3 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 20,185,264 | 616,134,739 |
4 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 7,619,296 | 478,975,669 |
5 | ARD | Ард капитал групп ХХК | 4,452,199 | 383,820,285 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа:
Энэ долоо хоногт 35,034,060 ширхэг компанийн багцыг нийт 3,761,639,000 төгрөгөөр арилжаалжээ.
№ | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжигдсан ширхэг | Үнийн дүн |
1 | 2021.01.11 | BODI | Бодь даатгал | 122.10 | 11,500,000 | 1,404,150,000 |
2 | 2021.01.12 | ERDN | Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн | 1,000.00 | 786,260 | 786,260,000 |
3 | 2021.01.14 | ONH | Өндөрхаан | 1,025.00 | 35,800 | 36,695,000 |
4 | 2021.01.19 | LEND | Лэндмн ББСБ | 30.00 | 8,334,000 | 250,020,000 |
5 | 2021.01.20 | BODI | Бодь даатгал | 122.54 | 8,300,000 | 1,017,082,000 |
6 | 2021.01.20 | MNDL | Мандал даатгал | 44.00 | 6,078,000 | 267,432,000 |
"ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 8,944,536 ширхэг хувьцаа худалдан авсан бөгөөд 2020 оны 12-р сарын 24-ний өдрөөс 2021 оны 1-р сарын 22-ны өдрийн хүртлэх хугацаанд нийт 32,801,062 ширхэг энгийн хувьцааг худалдан авч халаасласан байна
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 11 ширхэг компанийн бондыг нийт 1,100,210.00 төгрөгөөр арилжаалсан байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 479,155 ширхэг нэгж эрхийг нийт 52,281,440.96 төгрөгөөр арилжаалсан байна.
4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЖАА:
Энэ долоо хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 279 ширхэг үнэт цаасыг нийт 112,505,000.00 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,966,800,335,442 төгрөг болсон бол ТОП-20 индекс 21,315.85 нэгж болж өмнөх долоо хоногоос 11.66 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ