ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 624,458,716.26 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 3,122,293,581.30 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 58 компанийн 17,428,018 ширхэг хувьцаа 3,122,193,571.30 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BODI | Бодь Даатгал | 11,500,000 | 1,404,150,000 |
2 | ERDN | Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн | 786,260 | 786,260,000 |
3 | GOV | Говь | 1,244,403 | 282,252,586 |
4 | AARD | Ард Санхүүгийн Нэгдэл | 70,651 | 120,488,006 |
5 | APU | АПУ | 123,447 | 73,937,369 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 25,519,618 | 4,589,412,548 |
2 | GLMT | Голомт Капитал ХХК | 3,233,890 | 431,763,769 |
3 | MNET | Ард Секюритиз ХХК | 1,419,110 | 351,643,529 |
4 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 1,366,345 | 301,821,245 |
5 | STIN | Стандарт Инвестмент ХХК | 472,372 | 150,087,330 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа:
Энэ долоо хоногт 12,322,060 ширхэг компанийн багцыг нийт 2,227,105,000 төгрөгөөр арилжаалжээ.
№ | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжигдсан ширхэг | Үнийн дүн |
1 | 2021.01.11 | BODI | Бодь даатгал | 122.10 | 11,500,000 | 1,404,150,000 |
2 | 2021.01.12 | ERDN | Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн | 1,000 | 786,260 | 786,260,000 |
3 | 2021.01.14 | ONH | Өндөрхаан | 1,025.00 | 35,800 | 36,695,000 |
2. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:
2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг компанийн бондыг нийт 100,010 төгрөгөөр арилжаалсан байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 267,874 ширхэг нэгж эрхийг нийт 28,926,199.76 төгрөгөөр арилжаалсан байна.
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,967,673,694,350 төгрөг болсон бол ТОП-20 индекс 19090.09 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.04 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ