ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 1,465,780,783.56 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд 3 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 4,397,342,350.68 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 51 компанийн 37,661,455 ширхэг хувьцаа 4,091,008,110.68 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BODI | Бодь Даатгал ХК | 20,742,766 | 2,497,257,258 |
2 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 6,654,947 | 519,025,178 |
3 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 155,242 | 267,106,575 |
4 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 7,758,611 | 233,890,889 |
5 | APU | АПУ | 353,155 | 215,062,890 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 43,072,134 | 5,248,136,885 |
2 | MNET | Ард секюритиз ХХК | 12,531,594 | 1,611,820,590 |
3 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 14,550,226 | 436,713,733 |
4 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 466,769 | 278,017,703 |
5 | GLMT | Голомт Капитал ХХК | 763,610 | 158,006,080 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа:
№ | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжигдсан ширхэг | Үнийн дүн |
1 | 2020.12.28 | BODI | Бодь даатгал | 120,000 | 19,800,000 | 2,376,000,000,000 |
"ЛэндМН ББСБ" ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс нийт 7,050,226 ширхэг энгийн хувьцааг худалдан авч халаасласан байна.
2. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:
2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3,055 ширхэг компанийн бондыг нийт 306,334,240.00 төгрөгөөр арилжаалсан байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 138,357 ширхэг нэгж эрхийг нийт 14,907,693.15 төгрөгөөр арилжаалсан байна.
2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,026,589,356,081 төгрөг болсон бол ТОП-20 индекс 19,285.80 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.43 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ