ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 647,720,025.48 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 3,238,600,127.43 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 52 компанийн 40,160,147 ширхэг хувьцаа 3,223,853,397.43 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 12,714,758 | 952,289,316 |
2 | ADU | ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА | 863,048 | 517,838,980 |
3 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 16,806,300 | 504,189,000 |
4 | JTB | ЖЕНКО ТУР БЮРО | 4,433,014 | 421,136,330 |
5 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 145,808 | 241,828,577 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ХХК | 26,440,952 | 2,511,838,319 |
2 | BDSC | БиДиСек ХК | 11,065,520 | 1,199,600,013 |
3 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 2,349,860 | 1,109,031,526 |
4 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 17,847,417 | 541,723,172 |
5 | RISM | Райнос инвестмент ҮЦК ХХК | 17,442,979 | 525,640,861 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа:
№ | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжигдсан ширхэг | Үнийн дүн |
1 | 2020.12.25 | LEND | ЛэндМН | 30 | 16,806,300 | 504,189,000 |
2 | 2020.12.25 | JTB | Женко тур бюро | 95 | 4,433,014 | 421,136,330 |
"ЛэндМН ББСБ" ХК нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн төлөөлөн удирдах зэвлөлийн 20/37 тоот тогтоолын дагуу олон нийтээс нийт 16,806,300 ширхэг энгийн хувьцааг худалдан авч халаасласан байна.
2. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:
2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 146 ширхэг компанийн бондыг нийт 14,746,730.00 төгрөгөөр арилжаалсан байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 157,230 ширхэг нэгж эрхийг нийт 16,511,365 төгрөгөөр арилжаалсан байна.
2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,957,678,933,714 төгрөг болсон бол ТОП-20 индекс 18,828.82 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.65 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ