MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-12-14

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 163,132,508.95 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 815,662,544.79 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 51 компанийн 5,871,579 ширхэг хувьцаа 815,662,544.79 төгрөгөөр арилжаалагдсан байна.

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

JTB

ЖЕНКО ТУР БЮРО

4,702,812

446,767,140

2

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

178,095

246,259,396

3

AMT

ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС

56,300

24,210,000

4

APU

АПУ

38,235

22,043,708

5

TTL

ТАВАН ТОЛГОЙ

2,085

12,602,225

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

BDSC

БиДиСек ХК

9,791,353

934,985,855

2

MNET

Ард секюритиз ХХК

652,704

518,553,173

3

TTOL

Апекс Капитал ҮЦК

195,993

30,238,747

4

GATR

Гацуурт трейд ХХК

56,400

24,241,500

5

SGC

Эс Жи Капитал ХХК

56,300

24,210,000

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Багцын арилжаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Нэгж үнэ

Арилжсан ширхэг

Үнийн дүн

1

JTB

Женко тур бюро

95

4,702,812

446,767,140

2. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 10 ширхэг компанийн бондыг нийт 1,007,060 төгрөгөөр арилжаалсан байна.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 76,830 ширхэг нэгж эрхийг нийт 8,071,158.59 төгрөгөөр арилжаалсан байна.

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,611,266,361,379 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17,650.92 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.21 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ