ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 20,358,135.71 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 101,790,678.56 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 50 компанийн 673,270 ширхэг хувьцаа 101,790,678.56 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | APU | АПУ | 34,233 | 19,755,035 |
2 | ERDN | ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК | 13,266 | 11,268,246 |
3 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 215,278 | 10,335,122 |
4 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 1,331 | 8,114,585 |
5 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 58,786 | 6,206,258 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ХХК | 512,869 | 57,608,067 |
2 | BDSC | БиДиСек ХК | 278,704 | 44,758,888 |
3 | STIN | Стандарт инвестмент ХХК | 114,871 | 24,367,510 |
4 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 102,905 | 21,240,722 |
5 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 109,394 | 14,523,816 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:
2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 90 ширхэг компанийн бондыг нийт 9,180,000 төгрөгөөр арилжаалсан байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 58,786 ширхэг нэгж эрхийг нийт 6,206,258.72 төгрөгөөр арилжаалсан байна.
2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,606,301,267,270.06 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17,687.79 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.78 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ