MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-11-29

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 42,217,452.35 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 168,869,809.41 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 44 компанийн 743,559 ширхэг хувьцаа 168,869,809.41 төгрөгөөр арилжаалагдсан байна.

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MIK

МИК ХОЛДИНГ

5,064

55,704,000

2

APU

АПУ

69,925

40,691,410

3

ERDN

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК

20,293

17,255,491

4

JLT

НОГООН ХӨГЖИЛ ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ

91,008

9,498,570

5

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

180,305

8,710,531

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

367,472

110,759,954

2

BDSC

БиДиСек ХК

187,835

91,265,236

3

TTOL

Апекс Капитал ҮЦК

113,697

32,389,536

4

TDB

Ти Ди Би Капитал ХХК

130,791

26,685,582

5

STIN

Стандарт инвестмент ХХК

227,161

21,049,919

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН БОНДЫН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй болно.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 75,386 ширхэг нэгж эрхийг нийт 7,995,515.54 төгрөгөөр арилжаалсан байна.

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,585,287,938,118 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17,550.05 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.20 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ