MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-11-23

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 129,575,624.37 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 518,302,497.51 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 39 компанийн 3,678,443 ширхэг хувьцаа 228,735,697.44 төгрөгөөр арилжаалагдсан байна.

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

2,742,938

136,355,373

2

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

596,846

17,553,854

3

ERDN

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК

14,389

12,319,110

4

APU

АПУ

20,906

12,229,208

5

TUM

ТҮМЭН ШУВУУТ

58,681

9,199,694

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

BUMB

Бумбат-Алтай ХХК

6,243,079

284,029,686.72

2

GDSC

Гүүдсек ХХК

6,195,194

273,547,701.00

3

MNET

Ард секюритиз ХХК

3,363,896

205,787,194.38

4

TTOL

Апекс Капитал ҮЦК

2,396,713

127,407,914.89

5

BDSC

БиДиСек ХК

472,468

39,970,051.28

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Багцын арилжаа:

Компанийн багцын арилжаанд 6,189,000 ширхэг хувьцааг нийт 272,316,000 төгрөгөөр арилжаалжээ.

2. КОМПАНИЙН БОНДЫН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 171 ширхэг компанийн бондыг нийт 17,250,000 төгрөгөөр арилжаалсан байна.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50,103 ширхэг нэгж эрхийг нийт 5,232,699.00 төгрөгөөр арилжаалсан байна.

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,586,311,080,203.33 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17,584.77 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.47 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ