ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 130,363,820.35 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 651,819,101.73 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 41 компанийн 4,007,218 ширхэг хувьцаа 651,819,101.73 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 1,880,260 | 274,308,031 |
2 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 262,181 | 191,895,386 |
3 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 1,003,346 | 47,361,689 |
4 | APU | АПУ | 77,258 | 44,636,185 |
5 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 12,775 | 17,906,202 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ХХК | 3,979,710 | 762,876,087 |
2 | GLMT | Голомт Капитал ХХК | 1,913,622 | 277,401,332 |
3 | BDSC | БиДиСек ХК | 427,016 | 72,862,204 |
4 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 645,932 | 69,195,174 |
5 | STIN | Стандарт инвестмент ХХК | 238,449 | 37,783,323 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. КОМПАНИЙН БОНДЫН АРИЛЖАА:
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:
2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа явагдагүй байна.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 131,042 ширхэг нэгж эрхийг нийт 13,977,474.99 төгрөгөөр арилжаалсан байна.
2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,584,251,092,036.37 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17503.16 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.07 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ