ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 170.8 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 854,061,455.81 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 47 компанийн 6,559,997 ширхэг хувьцаа 854,061,455.81 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BODI | Бодь Даатгал ХК | 5,843,036 | 660,130,959 |
2 | MIK | МИК ХОЛДИНГ | 5,064 | 55,704,000 |
3 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 25,414 | 34,817,477 |
4 | APU | АПУ | 42,487 | 24,226,781 |
5 | AMT | ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС | 26,000 | 11,180,000 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 11,753,349 | 1,465,199,067 |
2 | MNET | Ард секюритиз ХХК | 127,083 | 64,110,519 |
3 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 126,918 | 29,924,706 |
4 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 169,702 | 26,016,158 |
5 | STIN | Стандарт инвестмент ХХК | 62,152 | 21,422,469 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. КОМПАНИЙН БОНДЫН АРИЛЖАА:
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:
2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж 60 ширхэг компанийн бондыг нийт 6,000,070.00 төгрөгөөр арилжаалсан байна.
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | RISM | Райнос инвестмент ҮЦК ХХК | 50 | 5,000,000 |
2 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 49 | 4,900,060 |
3 | MNET | Ард секюритиз ХХК | 10 | 1,000,070 |
4 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 8 | 800,010 |
5 | GAUL | Гаүли ХХК | 3 | 300,000 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,565,227,034,988.36 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17396.36 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.29 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ