MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-10-19

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 226.3 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 905,425,120.07 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 44 компанийн 12,378,731 ширхэг хувьцаа 905,425,120.07 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

JTB

ЖЕНКО ТУР БЮРО

4,705,921

447,062,495

2

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

6,189,000

272,316,000

3

APU

АПУ

58,107

33,118,539

4

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

21,716

29,218,749

5

MFC

МОНОС ХҮНС

429,319

29,215,258

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BDSC

БиДиСек ХК

9,664,766

955,595,756

2

BUMB

Бумбат-Алтай ХХК

6,544,499

307,896,634

3

GDSC

Гүүдсек ХХК

6,381,977

280,603,213

4

MNET

Ард секюритиз ХХК

315,189

66,528,777

5

TDB

Ти Ди Би Капитал ХХК

282,642

65,456,530

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛИЙН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаагүй байна.

Энэ 7 хоногт багцын арилжаагаар "Мандал даатгал", "Женко Тур Бюро" ХХК-ийн нийт 10,894,921 ширхэг үнэт цаасыг 719,378,495.00 төгрөгөөр арилжаалсан байна.

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,599,908,876,684.46 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17501.43 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.09 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ