ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 114.06 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 570,327,051.51 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 50 компанийн 1,783,671 ширхэг хувьцаа 515,427,191.51 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 258,276.00 | 346,710,683.00 |
2 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 582,204.00 | 39,159,643.54 |
3 | APU | АПУ | 48,100.00 | 27,143,786.22 |
4 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР | 11,568.00 | 15,488,292.00 |
5 | BDS | БИ ДИ СЕК | 11,808.00 | 10,041,060.00 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | MNET | Ард секюритиз ХХК | 1,812,805.00 | 789,549,176.08 |
2 | BDSC | БиДиСек ХК | 251,199.00 | 63,896,447.25 |
3 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 339,698.00 | 28,246,411.92 |
4 | GLMT | Голомт Капитал ХХК | 333,457.00 | 26,612,158.33 |
5 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 231,201.00 | 23,354,208.20 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛИЙН АРИЛЖАА:
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:
2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж нийт 549 ширхэг үнэт цаасыг 54,899,860 төгрөгөөр арилжсан байна.
2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,599,908,876,684.46 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17601.52 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.07 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ