MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-09-21

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 85.7 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 428,971,851.66 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 49 компанийн 3,508,468 ширхэг хувьцаа 422,721,851 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MFC

МОНОС ХҮНС

2,214,584

153,216,352

2

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

120,647

134,052,022

3

APU

АПУ

56,660

32,567,809

4

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

606,676

18,250,023

5

INV

Инвескор ББСБ

5,918

15,890,526

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

GLMT

Голомт Капитал ХХК

3,756,933

266,396,342

2

BDSC

БиДиСек ХК

882,380

91,596,088

3

MNET

Ард секюритиз ХХК

231,084

84,662,916

4

BUMB

Бумбат-Алтай ХХК

636,306

81,558,295

5

GAUL

Гаүли ХХК

68,612

73,601,172

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛИЙН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж нийт 62 ширхэг үнэт цаасыг 6,250,000 төгрөгөөр арилжсан байна.

Арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

RISM

Райнос инвестмент ҮЦК ХХК

52

5,250,000

2

MNET

Ард секюритиз ХХК

50

5,050,000

3

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

12

1,200,000

4

TDB

Ти Ди Би Капитал ХХК

10

1,000,000

2020 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,605,182,448,848.61 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17,379.43 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.52 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ