MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-09-14

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 77.73 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 388,673,281.7 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 50 компанийн 2,344,155 ширхэг хувьцаа 380,648,281.7 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

189,955.00

199,404,375.00

2

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

886,437.00

38,097,035.47

3

ERDN

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК

34,574.00

30,092,038.85

4

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

676,784.00

20,386,427.58

5

APU

АПУ

28,597.00

16,458,500.93

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

350,480.00

229,952,727.25

2

ALTN

Алтан хоромсог ХХК

180,676.00

189,709,800.00

3

BDSC

БиДиСек ХК

1,884,823.00

136,101,524.83

4

STIN

Стандарт инвестмент ХХК

147,029.00

35,157,352.67

5

TTOL

Апекс Капитал ҮЦК

241,457.00

32,771,091.41

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛИЙН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж нийт 80 ширхэг үнэт цаасыг 8,025,000 төгрөгөөр арилжсан байна.

2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,586,973,782,874.55 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16898.25 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.53 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ