MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-09-07

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 145.84 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 729,212,414.94 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 63 компанийн 6,957,038 ширхэг хувьцаа 722,717,414.94 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

JTB

ЖЕНКО ТУР БЮРО

5,263,157.00

499,999,915.00

2

APU

АПУ

85,003.00

49,110,495.85

3

INV

Инвескор ББСБ

10,754.00

27,550,735.00

4

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

722,095.00

21,933,883.97

5

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

19,726.00

20,371,929.00

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

BDSC

БиДиСек ХК

11,158,686.00

1,089,444,663.71

2

TTOL

Апекс Капитал ҮЦК

472,954.00

46,886,062.65

3

TDB

Ти Ди Би Капитал ХХК

257,140.00

42,944,014.80

4

MNET

Ард секюритиз ХХК

137,750.00

42,288,306.21

5

STIN

Стандарт инвестмент ХХК

222,309.00

35,963,473.14

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛИЙН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж нийт 65 ширхэг үнэт цаасыг 6,495,000 төгрөгөөр арилжсан байна.

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,577,958,562,815.82 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16989.35 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.29 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ