MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-08-17

Өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар нийт 3 тэрбум төгрөгийн, өдөрт дунджаар 610.6 сая төгрөгийн үнийн дүнтэй үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 3,053,103,275 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 55 компанийн 1,983,182 ширхэг хувьцаа 256,401,655 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

ERDN

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН

58,916

54,229,710

2

APU

АПУ ХК

68,654

37,385,367

3

BODI

БОДЬ ДААТГАЛ ХК

257,199

30,568,924

4

GOV

ГОВЬ ХК

121,237

23,844,718

5

TTL

ТАВАНТОЛГОЙ ХК

2,894

15,941,425

Тайлант хугацаанд 2 удаагийн багцын арилжаа явагдаж, нийт 4,671,596 ширхэг үнэт цаасыг 2,789,001,620 төгрөгөөр арилжсан байна.

Д/д

Өдөр

Симбол

Үнэт цаасны нэр

Нэгж үнэ

Арилжсан ширхэг

Үнийн дүн

1

2020.08.10

INV

Инвэскор ББСБ

2,227

1,100,000

2,449,700,000

2

2020.08.12

JTB

Женко тур бюро

95

3,571,596

339,301,620

Нийт

4,671,596

2,789,001,620

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

INVC

Инвескор капитал ҮЦК

2,201,546

4,903,457,925

2

BDSC

БиДиСек ХК

8,066,085

825,625,271

3

GAUL

Гаүли ХХК

413,223

40,977,299

4

STIN

Стандарт инвестмент ХХК

167,211

38,678,671

5

TDB

Ти Ди Би Капитал ХХК

191,042

38,259,641

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

Тайлант хугацаанд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 3,197 ширхэг үнэт цаасыг 319,712,220 төгрөгөөр арилжсан байна.

2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,531,331,880,461 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16446.15 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.68 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ