MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-07-20

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 35.1 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрүүдэд 2 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 70,289,966.44 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 23 компанийн 287,312 ширхэг хувьцаа 70,289,966.44 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

INV

ИНВЕСКОР ББСБ

9,107

22,913,640

2

ERDN

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК

28,629

21,522,098

3

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

58,902

4,097,247

4

TUM

ТҮМЭН ШУВУУТ

28,646

3,946,996

5

SUU

СҮҮ

17,252

3,540,088

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

TDB

ТИ ДИ БИ КАПИТАЛ ХК

51,645.00

41,973,079.60

2

MNET

АРД СЕКЮРИТИЗ ХХК

111,837.00

33,486,665.05

3

BDSC

БИДИСЕК ХК

58,118.00

27,557,805.20

4

INVC

ИНВЕСКОР КАПИТАЛ ҮЦК

3,670.00

9,232,900.00

5

GLMT

ГОЛОМТ КАПИТАЛ ХХК

80,957.00

6,079,733.64

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,508,150,181,916.23 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16543.86 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.70 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ