MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-04-06

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 167.1 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 3 дугаар сарын 30-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 835,940,185 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 50 компанийн 2,534,086 ширхэг хувьцаа 835,940,185 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

346,687

522,645,327

2

APU

АПУ

96,897

50,319,908

3

ERS

МОНГОЛ АЛТ

8,754

48,147,000

4

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

773,576

34,932,146

5

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

336,404

25,055,069

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

1,227,398

1,095,269,609

2

DRBR

Дархан брокер ХХК

17,508

96,294,000

3

BDSC

БиДиСек ХК

293,930

94,790,458

4

STIN

Стандарт инвестмент ХХК

1,033,795

75,007,542

5

GLMT

Голомт Капитал ХХК

752,901

53,560,138

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,478,662,370,569 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16911.09 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.81 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ