MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-03-23

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 85.1 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 3 дугаар сарын 16-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 425,913,485 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 52 компанийн 2,078,965 ширхэг хувьцаа 425,913,485 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

80,288

121,138,833

2

AMT

ХАР ХОРУМ ПРОПЕРТИЙС

682,582

88,984,983

3

APU

АПУ

132,066

82,695,136

4

GOV

ГОВЬ

112,825

23,670,014

5

TTL

ТАВАН ТОЛГОЙ

2,582

16,790,620

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

459,140

284,362,688

2

SGC

Эс Жи Капитал ХХК

1,186,664

152,802,198

3

BDSC

БиДиСек ХК

197,440

84,756,465

4

TTOL

Апекс Капитал ҮЦК

217,869

60,423,525

5

STIN

Стандарт инвестмент ХХК

362,900

53,341,317

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,690,957,527,823 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 18156.69 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.42 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ