MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-03-09

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 79.6 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 398,064,212.3 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 63 компанийн 716,314 ширхэг хувьцаа 398,064,212.3 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

INV

Инвескор ББСБ

87,838

221,344,393

2

APU

АПУ

40,946

25,860,979

3

UID

Улсын Их Дэлгүүр

17,292

24,618,781

4

TTL

Тавантолгой

3,244

21,366,725

5

GOV

Говь

76,280

17,683,134

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

INVC

Инвескор капитал ҮЦК

166,501.00

418,761,745.00

2

BDSC

БиДиСек ХК

121,252.00

113,515,951.55

3

MNET

Ард секюритиз ХХК

99,956.00

38,535,801.22

4

TDB

Ти Ди Би Капитал ХХК

106,944.00

32,178,915.06

5

GDEV

Гранддевелопмент ХХК

340,277.00

31,795,632.80

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,736,405,669,500.59 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 18851.58 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.62 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ