ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 83.9 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 419,980,861 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 51 компанийн 3,584,421 ширхэг хувьцаа 419,980,861 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 2,741,457 | 143,007,602 |
2 | APU | АПУ | 206,422 | 134,391,000 |
3 | GOV | ГОВЬ | 87,268 | 22,040,679 |
4 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР | 13,203 | 18,190,460 |
5 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 2,096 | 13,637,510 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | GLMT | Голомт Капитал ХХК | 4,753,008 | 275,261,216 |
2 | BDSC | БиДиСек ХК | 272,013 | 110,462,335 |
3 | STIN | Стандарт инвестмент ХХК | 885,263 | 90,520,274 |
4 | MNET | Ард секюритиз ХХК | 312,215 | 68,472,811 |
5 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 202,861 | 62,121,615 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,765,657,242,207 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19163.12 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.95 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ