MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-02-17

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 98.6 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 493,109,411.25 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 41 компанийн 1,690,496 ширхэг хувьцаа 493,109,411.25 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

APU

АПУ

456,276

281,123,306

2

GOV

ГОВЬ

124,799

31,875,092

3

TTL

ТАВАН ТОЛГОЙ

4,770

30,945,165

4

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

500,383

20,605,696

5

UID

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

12,968

15,130,082

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

BDSC

БИДИСЕК ХК

1,001,261

552,711,390

2

STIN

СТАНДАРТ ИНВЕСТМЕНТ ХХК

779,681

74,672,801

3

GLMT

ГОЛОМТ КАПИТАЛ ХХК

351,174

68,318,547

4

MNET

АРД СЕКЮРИТИЗ ХХК

305,889

65,571,139

5

TDB

ТИ ДИ БИ КАПИТАЛ ХХК

135,782

35,530,509

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,720,421,144,630.10 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 18983.3 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ