MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-01-13

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 61.6 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 308,323,054 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 42 компанийн 2,281,238 ширхэг хувьцаа 308,323,054 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

INV

Инвескор ББСБ

17,999

46,338,742

2

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

763,359

38,529,794

3

TUM

ТҮМЭН ШУВУУТ

232,876

35,811,878

4

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

820,635

33,872,468

5

APU

АПУ

51,941

31,955,741

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BDSC

БиДиСек ХК

530,071

90,216,211

2

GLMT

Голомт Капитал ХХК

436,070

69,849,300

3

ARD

Ард капитал групп ХХК

500,272

65,116,996

4

TDB

Ти Ди Би Капитал ХХК

243,570

60,781,840

5

BUMB

Бумбат-Алтай ХХК

161,281

52,576,181

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

2020 оны 1 дүээр сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,666,530,611,860 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19248.79 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.35 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ