MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-12-23

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 283.2 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Монголын хөрөнгийн бирж 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар 20-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,415,958,742.8 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 61 компанийн 17,818,167 ширхэг хувьцаа 1,415,958,742.8 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

12,271,338

624,895,295

2

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

3,809,271

295,442,312

3

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

82,841

155,080,056

4

ADU

ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА

141,212

98,846,930

5

APU

АПУ

89,215

53,810,684

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

ARD

АРД КАПИТАЛ ГРУПП ХХК

13,695,818

772,370,841

2

MNET

АРД СЕКЮРИТИЗ ХХК

5,466,942

698,810,457

3

GLMT

ГОЛОМТ КАПИТАЛ ХХК

11,932,780

661,816,902

4

BUMB

БУМБАТ-АЛТАЙ ХХК

1,114,865

296,786,179

5

TDB

ТИ ДИ БИ КАПИТАЛ ХХК

872,900

107,432,073

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. Тендер арилжаа:

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар 20-ны өдрүүдэд тендер арилжаагаар "Атар-өргөө" ХХК -ийн 43 ширхэг үнэт цаасыг 2,588,600 төгрөгөөр арилжаалсан байна.

№

Симбол

Компанийн нэр

Нэгж үнэ

Ширхэг

Үнийн дүн

1

ATR

Атар-Өргөө

60,200

43

2,588,600

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,604,651,728,985.62 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 18891.53 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.83 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ