MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-12-16

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 66.7 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Монголын хөрөнгийн бирж 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 12 дугаар 13-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 333,706,188.7 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 43 компанийн 1,293,792 ширхэг хувьцаа 333,706,188.7 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

77,828

136,697,070

2

APU

АПУ

145,406

87,089,743

3

SUU

СҮҮ

80,473

17,151,948

4

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

180,631

13,883,423

5

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

277,842

12,010,932

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNET

АРД СЕКЮРИТИЗ ХХК

419,091

271,248,019

2

GLMT

ГОЛОМТ КАПИТАЛ ХХК

461,821

116,644,346

3

TDB

ТИ ДИ БИ КАПИТАЛ ХХК

246,866

66,194,347

4

BDSC

БИДИСЕК ХК

233,659

63,243,529

5

STIN

СТАНДАРТ ИНВЕСТМЕНТ ХХК

262,621

32,467,012

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,615,395,938,302.22 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19051.38 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.95 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ