MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-11-11

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 138.8 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Монголын хөрөнгийн бирж 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 694,436,044.51 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 47 компанийн 2,051,014 ширхэг хувьцаа 643,991,044.51 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

114,701

197,404,215

2

APU

АПУ

155,021

78,256,231

3

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

12,096

58,092,205

4

UYN

МОНГОЛ САВХИ

76,729

49,873,850

5

ADB

АРД КРЕДИТ ББСБ

610,388

48,335,613

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNET

АРД СЕКЮРИТИЗ ХХК

1,333,629

387,860,072

2

BDSC

БИ ДИ СЕК ХК

548,093

273,378,078

3

GLMT

ГОЛОМТ КАПИТАЛ ХХК

415,887

153,365,679

4

CTRL

ЦЕНТРАЛ СЕКЬЮРИТИЙЗ ҮЦК

13,310

102,633,000

5

BUMB

БУМБАТ-АЛТАЙ ХХК

242,625

93,161,196

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаасыг 50,450,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Авсан / зарсан:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

CTRL

ЦЕНТРАЛ СЕКЬЮРИТИЙЗ ҮЦК

500

50,450,000

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,436,487,927,672.29 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 18457.36 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.69 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ