MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-10-07

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 69.08 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Монголын хөрөнгийн бирж 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 345,423,168.69 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

  • Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 57 компанийн 2,945,548 ширхэг хувьцаа 690,846,337.38 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

819,849

61,533,797

2

INV

ИНВЕСКОР ББСБ ХК

22,158

42,052,390

3

GOV

ГОВЬ ХК

133,547

37,121,263

4

UID

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР ХК

27,057

21,649,935

5

MFC

МОНОС ХҮНС ХК

186,654

11,087,524

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNET

АРД СЕКЮРИТИЗ ҮЦК ХХК

1,413,431

135,509,307

2

BZIN

МИРЭ ЭССЕТ СЕКЬЮРИТИС МОНГОЛ ХХК

178,413

109,404,523

3

CTRL

ЦЕНТРАЛ СЕКЬЮРИТИЙЗ ҮЦК ХХК

1,053

97,584,630

4

BUMB

БУМБАТ-АЛТАЙ ҮЦК ХХК

162,652

74,097,068

5

BDSC

БИДИСЕК ҮЦК ХК

222,548

49,435,178

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,484,161,125,146.45 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19182.47 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.08 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ