MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-08-26

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 100.3 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 501,541,024.49 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

  • Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 38 компанийн 1,058,977 ширхэг хувьцааг 501,541,024.49 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AARD

Ард Санхүүгийн Нэгдэл

154,237

211,848,412

2

TTL

Тавантолгой

18,219

118,902,450

3

GOV

Говь

125,443

35,575,332

4

APU

АПУ

41,658

21,885,767

5

INV

Инвескор ББСБ

11,109

20,890,827

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

511,517.00

418,456,610.10

2

BDSC

БиДиСек ХК

198,934.00

249,628,722.29

3

STIN

Стандарт инвестмент ХХК

527,863.00

87,322,516.04

4

TDB

Ти Ди Би Капитал ХХК

149,418.00

55,017,099.13

5

GLMT

Голомт Капитал ХХК

134,430.00

30,102,536.96

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар явагдаагүй байна.

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,499,776,495,409.15 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19522.19 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.36 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ