ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 3.8 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
Монголын хөрөнгийн бирж 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 19,226,271,431.82 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа:
Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаар "Инвескор ББСБ" ХК-ийн нийт 10,759,188 ширхэг хувьцаа 18,586,497,300.00 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | INVC | “Инвескор капитал ҮЦК” ХХК | 9,822,543 | 17,087,865,300 |
2 | TDB | "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК | 615,492 | 984,787,200 |
3 | BDSC | "БиДиСек ҮЦК" ХК | 83,952 | 134,323,200 |
4 | GLMT | "Голомт капитал ҮЦК" ХХК | 68,473 | 109,556,800 |
5 | STIN | "Стандарт инвестмент ҮЦК" ХХК | 62,501 | 100,001,600 |
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 52 компанийн 3,199,380 ширхэг хувьцаа төгрөгөөр 639,774,131.82 арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | INV | Инвескор ББСБ | 92,369 | 159,835,337 |
2 | MBW | Монгол Базальт ХК | 268,942 | 77,678,431 |
3 | APU | АПУ ХК | 115,723 | 65,157,534 |
4 | MFC | Монос Хүнс ХК | 831,936 | 59,532,210 |
5 | LEND | ЛэндМН ББСБ ХК | 968,712 | 57,849,604 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 11,828,723.00 | 19,701,531,302.58 |
2 | INVC | Инвескор капитал ҮЦК | 9,902,358.00 | 17,226,214,750.00 |
3 | GAUL | Гаүли ХХК | 1,067,892.00 | 274,632,658.70 |
4 | BDSC | БиДиСек ХК | 387,715.00 | 261,316,646.34 |
5 | GLMT | Голомт Капитал ХХК | 1,146,685.00 | 239,834,521.13 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2018 оны 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрүүдэд ЗГҮЦ арилжаагүй байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,472,354,158,944 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19689.76 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.63 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ