MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-05-13

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 156.7 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 783,669,968.72 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 48 компанийн 5,770,572 ширхэг хувьцаа төгрөгөөр 782,669,968.72 арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

3,392,188

226,706,219

2

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

1,273,543

91,559,272

3

TEE

ТЭЭВЭР ДАРХАН

6,624

79,488,000

4

DBL

ДАВААНБУЛАГ

463,200

70,206,720

5

APU

АПУ

111,933

65,612,624

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

6,443,741.00

436,703,189.40

2

MNET

Ард секюритиз ХХК

822,772.00

169,221,783.94

3

DRBR

Дархан брокер ХХК

17,766.00

159,181,412.00

4

MSDQ

Масдак ХХК

929,080.00

145,141,690.00

5

TDB

Ти Ди Би Капитал ХХК

430,371.00

112,327,573.33

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаасыг 1,000,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

CTRL

Централ Секьюритийз ХХК

20

2,000,0000

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,386,641,727,980.08 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20248.24 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.71 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ