MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-12-17

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 331.5 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 331.5 сая төгрөг буюу нийт 1,657,818,341.85 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

  • Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 69 компанийн 5,855,391 ширхэг хувьцаа 1,657,818,341.85 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

APU

АПУ

1,191,888

689,843,768

2

AIC

Ард Даатгал ХК

301,172

224,887,683

3

MNDL

Мандал Даатгал

32,970

167,164,870

4

GOV

ГОВЬ

428,390

154,745,088

5

SUU

СҮҮ

524,402

106,603,495

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BDSC

БиДиСек ХК

7,510,202

1,506,164,509.58

2

GLMT

Голомт Капитал ХХК

779,817

563,547,220.03

3

MNET

Ард секюритиз ХХК

695,769

473,772,267.20

4

BUMB

Бумбат-Алтай ХХК

499,767

210,902,835.13

5

TDB

Ти Ди Би Капитал ХХК

291,889

136,679,530.16

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,398,391,272,963.57 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20393.95 нэгж болж өмнөх долоо хоногоос 4.65 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ