MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-12-10

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 178.4 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 178.4 сая төгрөг буюу нийт 892,274,403 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

  • Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 41 компанийн 3,731,166 ширхэг хувьцаа 892,274,403 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AIC

Ард Даатгал ХК

327,146

245,823,036

2

APU

АПУ

362,839

206,538,685

3

LEND

ЛэндМН ББСБ ХК

2,670,291

182,933,784

4

JIV

ЖИНСТ-УВС

45,663

80,720,139

5

MNDL

Мандал Даатгал

13,982

67,338,010

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

694,272

552,564,793

2

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

4,500,402

311,449,995

3

BDSC

БиДиСек ХК

783,081

284,383,914

4

GLMT

Голомт Капитал ХХК

340,454

261,000,206

5

BUMB

Бумбат-Алтай ХХК

260,923

106,330,854

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,310,319,512,087 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19486.3 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.14 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ