MSE
Бусад мэдээ
Зах зээл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-11-19

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 569.6 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ний өдрүүдэд 6 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 569.6 сая төгрөг буюу нийт 3,418,049,066.6 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

  • Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 45 компанийн 23,625,113 ширхэг хувьцаа 1,690,618,476.65 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

HBO

ХАЙ БИ ОЙЛ

21,497,760

1,053,397,907

2

APU

АПУ

356,640

209,335,855

3

AIC

Ард Даатгал ХК

121,959

91,029,399

4

ITLS

АЙТҮҮЛС

653,087

72,572,920

5

LEND

ЛэндМН ББСБ ХК

636,887

46,703,702

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

ARD

Ард капитал групп ХХК

43,188,219

2,142,688,228

2

GLMT

Голомт Капитал ХХК

607,646

225,043,807

3

MNET

Ард секюритиз ХХК

319,944

195,324,650

4

STIN

Стандарт инвестмент ХХК

1,072,532

160,391,654

5

BDSC

БиДиСек ХК

258,030

126,739,344

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6679 ширхэг үнэт цаас 707.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

12,774

1,355,505,780

3

GLMT

Голомт Капитал ХХК

562

57,155,400

4

GAUL

Гаүли ХХК

22

2,200,000

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,380,528,149,118.5 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20160.25 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.25 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ